Яагаад эмийн зохистой хэрэглээ шаардлагатай вэ?
Эм бүхэн буруу хэрэглэвэл сөрөг хортой нөлөө үзүүлэх бөгөөд өнөөдөр дэлхий дээр 30000 орчим эм хэрэглэгдэж байгаагаас үзвэл эмийг буруу хэрэглэснээс болж үүсэх сөрөг нөлөө хичнээн их болох нь ойлгомжтой. Иймээс та бүхэн эмийг зөвхөн зохистой аргаар зөв хэрэглэх нь чухал гэдгийг анхаараарай.
Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай , эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон , тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан савлагдсан бодисыг эм гэнэ. Эм тохирсон тунгаар , зохимжтой аргаар хэрэглэвэл эм болох бөгөөд буруу хэрэглэвэл хор болно.
· Шахмал бүрээстэй болон драже хэлбэрийн эмийг уух:
1. Гараа угаана.
2. Эмийг савнаас гаргаад хагас аяга буцалсан бүлээн усаар даруулан бүхлээр залгина.
3. Савтай эмийг сайтар таглан хүүхдээс зайдуу , харанхуй, сэрүүн газар хадгална.
4. Гараа угаана.
Жич: Шахмал бүрээстэй болон драже эмийг хэзээ, ямар тунгаар уухыг эмчийн зааврыг баримтлан шийдвэрлэх бөгөөд эдгээр нь зажлалгүйгээр зөвхөн залгиж уухад зориулагдсан эмийн хэлбэрүүд болохыг анхаарна уу?
· Нүдэнд эм дусаах
1. Гараа угаана.
2. Өвчтөнөө дээш харуулан хэвтүүлээд дусаагуурын тагийг нээн дусаахад бэлтгээд доод зовхийг татаж ховил үүсгэн дусаагуураа нүдэндээ хүргэлгүйгээр эмийг жоронд бичигдсэн хэмжээгээр дусаана.
3. Хоёр минут орчим нүдийг зөөлөн аниулна.
4. Илүүдэл шингэнийг цэвэр алчуураар арчина.
· Нүдэнд тос түрхэх
1. Гараа угаана.
2. Толгойг бага зэрэг гэдийлгэнэ.
3. Нэг гартаа эмээ тагийг онгойлгон бариад нөгөө гараар зовхийг нээж ховил үүсгээд жоронд бичигдсэн хэмжээгээр ховилд зөөлөн шахаж түрхэнэ.
4. Нүдийг хоёр минут орчим анина.
Илүүдэл тосыг алчуураар арчиж авна
· .Чихэнд эм дусаах
· 1. Савтай дусаалгыг халуун гараар атгаж бага зэрэг бүлээсгэнэ.
· 2. Толгойг хажуу тийш хазайлгах буюу эсвэл хажуугаар нь хэвтүүлээд чихний дэлбээг зөөлөн татаж чихний нүхийг чөлөөтэй болгоод жоронд бичигдсэн хэмжээгээр эмийг дусаана.
· 3. Хэрэв нөгөө чих рүү мөн эм дусаах бол тэр байрлалд нь таван минут орчим хүлээсний дараа нөгөө чихэнд дусаана.
· Хамарт эм дусаах
· 1. Эхлээд нусыг нийлгэж хамрыг цэвэрлэнэ.
· 2. Өвчтөн сууж сайтар гэдийнэ.
· 3. Дусаагуурт эмийг соруулна. Хэрэв эм бэлэн дусаагуур бүхий саванд савлагдсан бол тагийг авч бэлтгэнэ.
· 4. Дусаагуурыг хамрын нүхэнд нэг см орчим оруулан жоронд заасны дагуу эмийг дусаана.
· 5. Дараа нь толгойг өвдөгний хооронд хүртэл бөхийлгөн хэсэг зуур суулгана.
· 6. Хамрын нөгөө нүхэнд эм дусаах бол дээрхи үйлдлийг давтан хинэ.
· Лаа хэлбэрийн эмийг шулуун гэдэсээр хэрэглэх
· 1. Гараа угаана.
· 2. Лааг савнаас гарган / хэрэв зөөлөрсөн бол хөргөгчинд хийх буюу хүйтэн усанд барьж хатуувтар болгосны дараа гаргана/ хүйтэн усанд норгоно.
· 3. Нэг талаараа хэвтэн дээд талынхаа хөлийг өвдгөөрөө нугалаад лааг анус руу аажим эргүүлж оруулна.
· 4. Хэвтээгээрээ цөөн минут байна.
· 5. Гараа угаана. - Нэг цагийн дотор хүндээр бие засаж болохгүй.
· Үтрээний лаа хэрэглэх
/Үтрээний лааг охидод хэрэглэхгүй/
· 1. Гараа угаана.
· 2. Лааг савнаас гаргана.
· 3. Лааг хүйтэн усанд норгоно.
· 4. Дээшээ харж хэвтээд өвдгөө нугалан алцайна.
· 5. Лааг үтрээ рүү болгоомжтой аль болох гүн оруулна. Харин хүчилж болохгүй.
· 6. Хэвтээгээрээ цөөн минут байна.
· 7. Гараа угаана.
· Эмийг гэртээ хэрхэн зөв хадгалах вэ?
Эмийн чанар , үйлдэл ба хортой нөлөө нь эмийг зөв хадгалсан эсэхээс ихээхэн шалтгаалдаг учир та дараахи зөвлөмжийг анхаарна уу?
· 1. Эмийг сэрүүн, харанхуй газар хадгална.
· 2. Эмийг хүүхэд авч болохгүй газар хадгална.
· 3. Эмийн санд найруулсан уусмал эмийг 4 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй.
· 4. Нэр, тун хэмжээ, хадгалах хугацаа нь тодорхойгүй ба хугацаа дууссан эмийг бүү хадгал.
· 5. Эмийг гэртээ нөөцлөн хадгалах шаардлагагүй.