2016-11-15
сонирхолтой мэдээлэл
Бидний уураг тархи хийгээд зан байдлыг гэмтээж байдаг 7 зүйл 2015/03/12/Амьдрал Мэдлэг Хоол хүнс /1 сэтгэгдэл Хүний сэтгэл санаа, зан байдалд нөлөөлдөг олон зүйл байдаг. Үүнд хувь хүний өөрийн чиг хандлагаас эхлээд гадаад хүчин зүйлс болох хоол хүнс, үйл явдал гээд олон зүйл орно. Эрүүл саруул тархитай, эерэг тайван ааш зантай байхын тулд доор дурдсан амьдралын сөрөг хүчин зүйлсийг үгүй болгож, түүнээс татгалзах хэрэгтэй юм байна. Эдгээр зүйлс нь бидний зан байдал цаашлаад уураг тархинд сөргөөр нөлөөлж байдаг ажээ. 1. Элсэн чихэр Эрүүл тархитай байхын тулд нэн тэргүүнд зайлсхийх ёстой зүйл бол элсэн чихэр юм. Боловсруулсан элсэн чихэр нь оюун санааны эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг. Юуны түрүүнд элсэн чихэр нь тархин дахь өсөлтийн гол дааврын идэвхийг дарангуйлдаг. Энэ дааврын хэмжээ багатай хүмүүс депресстэй байдаг. Хоёрдугаарт, элсэн чихэр агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд нь бидний биед олон тооны химийн урвалуудыг өдөөж, бие махбодийг бүхэлд нь хамарсан архаг үрэвслийг үүсгэдэг. Цаг хугацааны явцад энэхүү үрэвсэл нь дархлалын системийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, тархинд хоосрол үүсгэдэг. 2. Үр тариа Үр тариа идэх нь бидний уураг тархинд янз бүрээр нөлөөлдөг. Боловсруулсан элсэн чихэртэй адил үр тариа нь биед үрэвсэл үүсгэж болдог ба энэ нь тархинд нөлөөлдөг. Глютен, лектин зэрэг үр тарианы уургууд нь ходоод гэдсэнд сөргөөр нөлөөлөх талтайн дээр нь энэ нь тархинд нөлөөлдөг байна. 3. Хиймэл амт оруулагчид Хиймэл амт оруулагчид нь зан байдлыг сүйтгэдэг. Хүмүүст зан байдлын эмгэг үүсгэдэг аспартамын нөлөөг судалсан судалгаагаар аспартам хэрэглэгчдийн хувьд ноцтой шинж тэмдгүүд ихээр нэмэгддэг болох нь тогтоогдсон. Аспартамын 50% нь салангид амино хүчил фенилаланин бөгөөд энэ нь шууд тархинд очиж, серотонины түвшинг цөлмөдөг. Серотонин бага байх нь зан байдлын янз бүрийн эмгэг үүсэхэд хүргэдэг. 4. Глутамат натри Глутамат натри буюу MSG нь боловсруулсан амт нэмэгдүүлэгч юм. Энэхүү амтлагчийг олон төрлийн хоол хүнс, шөл, боловсруулсан мах, ази хоол, хөлдөөсөн хүнсэнд хийдэг. Тархи болон биеийн дааврын системд нөлөөлдөг энэ бодисыг хүнсэнд агуулагдаж байгаа эсэхийг тогтоох нь зарим үед хэцүү байдаг. Учир нь глутамын хүчил, глутамат, бүтэцтэй уураг, натурал амтлагч, задалсан хөрөнгөний уураг, задалсан эрдэнэшиш зэрэг янз бүрийн нэрэн доор нуугдсан байдаг. 5. Хортой гэр ахуйн бүтээгдэхүүнүүд Гэр ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүнд химийн бодис түгээмэл ашиглагддаг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн олонхид химийн бодис агуулагддаг. Хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдэд ашигладаг 82,000 орцуудын 1/8 нь аж үйлдвэрийн химийн бодисууд байдаг ба тэдгээрийн олонх нь даавар болон зан байдлын эмгэг үүсгэдэг болох нь тогтоогдсон. 6. Хүнд металлууд Архаг хүнд металлын хордуулах чанар нь тархинд асуудал үүсгэдэг хүчин зүйлсийн нэг. Хүнд металл нь хурц болон архаг гэсэн хоёр төрлийн хордуулах чанартай. Хүнд металл нь депресс, уур хилэн, архаг ядаргаа, тархины сульдаа гэх мэт архаг нөхцлүүдийг үүсгээд зогсохгүй зан байдал болон тархины бараг бүх эмгэгтэй холбогддог. Хүнд металлын архаг хордуулах чанарын оношлогддоггүйн нэг шалтгаан нь хурц хордлого үүсгэдэггүйтэй нь холбоотой. Хүнд металлын хор нь цусаар дамжин яс, өөх, тархи гэх мэт биеийн эд эсүүдэд уусдаг байна. Тиймээс цусны шинжилгээгээр хэвийн гарах нь бий.
Бичсэн: Miigaa106.blogmn.net | цаг: 21:09 | ангилал
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих




:-)